“Оюунлаг” Ц.Оюунбаатар

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

“Оюунлаг” Ц.Оюунбаатар

Эх орончдын өдрийг тохиолдуулан МАХН, МҮАН-ын удирдлагууд, гишүүд спортын хэд хэдэн төрлөөр хүч, самбаагаа сорьсон.  МАХН, МҮАН-ын удирдлагуудын зүгээс сагсан бөмбөг, шатар зэрэг спортын олон төрлийн тэмцээн зохиожээ. Шатрын төрөлд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар түрүүлж, “Оюунлаг түшээ” шагналаар шагнагдсан гэнэ. Шатар бол оюуны их спорт учраас оюунлаг түшээ шагналыг гардуулсан юм байна.

МАХН-МҮАН-ын "Шударга ёс" бүлгийн 11 дэх гишүүн буюу намын жагсаалтаар
УИХ-д орж ирэхдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд тангарагаа өргөж байсан Ц.Оюунбаатар гишүүн парламентийн 74 дэх гишүүн болсон. Ц.Оюунбаатар гишүүн хамгийн отгон гэсэн тодотголтой явдаг байсан бол одоо Оюунлаг гишүүн гэх  “гуншин” нэмэгдэх бололтой.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж