Харин Бурайда хотын цагдаагийн газраас жагсаал цуглааныг хүч хэрэглэн тарааж, 161 хүнийг зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан хэргээр баривчилжээ. CNN-ийн мэдээлснээр эдгээр баривчлагдсан 161 хүний дунд 15 эмэгтэй, зургаан хүүхэд байгаа юм байна. Бурайда хотын шоронд олон тооны иргэд шүүхээр хэргээ шийдүүлж, зохих ял, шийтгэл аваагүй байгаа мөртөө жил гарангийн хугацаанд хууль бусаар саатуулагдсаар байгаа аж. Харин Бурайда хотын цагдаа нарын мэдээлснээр тэдгээр хоригдлуудын ихэнхи нь терроризмын хэргээр баривчлагдсан учраас хэргийг хараахан шүүхээр шийдвэрлээгүй учир саатуулсаар байгаа юм байна.
Бурайда хотын иргэд өнгөрсөн саруудад эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан боловч мөн л олон тооны хүүхэд, эмэгтэйчүүд баривчлагджээ.