![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/4/87580ada430213ec/70316aa34396a834original.jpg)
Төслийг нэгдүгээр сараас эхлээд Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон Отгонтэнгэр их сургуулиуд дээр хэрэгжүүлсэн бөгөөд оюутнууд нь сургуулиа төрөл бүрийн байдлаар судалжээ. Тухайлбал, багш нарын ур чадвар, номын сан, цайны газар, дотуур байр гээд сургалтын орчин, оюутнуудын сэтгэл ханамжтай байдал зэргийг судалсан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг өчигдөр Монголын оюутны холбооноос сургуулийн захирлууд, Боловсрол, шинжлэх ухааны яамны албаныхныг байлцуулан зохион байгуулсан юм. Ийнхүү сургуулийн төвшинг тогтоох үнэлгээг оюутнууд хийх нь үр дүнтэй юм байна гэсэн саналд албаныхан нэгдээд, цаашдаа бусад сургууль дээр энэ төслийг хэрэгжүүлэхээр болжээ.