“Eurostat” агентлагийн мэдээлснээр Европын холбооны гишүүн 17 орноос ажилгүйдлийн түвшингөөр Грек улс 27 хувийн үзүүлэлтээр тэргүүлж, Австри улс 4.9 хувийн үзүүлэлтээр хамгийн бага рекордыг тогтоосон аж. Европын холбооны өнгөрсөн нэгдүгээр сард ажилгүйдлийн түвшин Испани улсад 26.2 хувь, Португалд 17.6 хувийн үзүүлэлтээр хамгийн өндөр өсөлттэй рекорд тогтоож байжээ.
Харин Европын холбооны эдийн засгийн эерэг үзүүлэлтээс дурьдвал өнгөрсөн хоёрдугаар сард инфляци 1.8 хувиар буурсан байна. Европын төв банкны мэдээлснээр Европын холбоонд эдийн засгийн хямрал эхэлснээс хойшхи сүүлийн хоёр жилд инфляцийн түвшин тогтмол багассаар байгаа бөгөөд цаашдаа энэхүү үзүүлэлтийг хоёр хувьд хүргэх зорилготой байгаа аж. Европын холбооноос Грекийн өрийн хямралыг шийдвэрлэх хэмнэлтийн бодлогын хүрээнд удаа дараа төсвийн танадалт хийлгэх арга хэмжээ аваад буй нь ард иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байгаа ажээ. Үүний зэрэгцээ Их Британи улс Европын холбооноос гарах тухай шум газар аваад байгаа нь тэргүүлэгчдийн санааг зовоох болжээ.