Чили Боливийн цэргүүдийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Чили Боливийн цэргүүдийг суллажээ

Чилийн албаныхан өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын хилийг зэвсэг агсан нэвтэрсэн хэргээр баривчилсан хөрш Боливийн гурван цэргийг суллажээ. Суллагдсан цэргүүд өчигдөр эх орондоо эргэн ирсэн байна. ВВС-ийн мэдээлснээр Чилийн шүүхээс Боливийн цэргүүдэд ямар нэгэн ял, зэм тулгалгүй эх орон руу нь буцаасан бөгөөд тэднийг дахин тус улсын хилээр нэвтрэхийг хоригложээ. Харин Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес Чилийн албаныхныг тус улсын цэргүүдийг баривчилсан хэрэгт уучлалт гуйхыг шаарджээ. Үүний хариуд Чилийн Гадаад хэргийн сайд Альфредо Морено Боливийн армийн цэргүүдийг дахин хууль бусаар тус услын хилийг нэвтрэхгүй байхыг анхааруулсан байна.

Чили болон Боливийн хооронд 1879 онд болсон дайнаар Боливи улс Номхон далайн эрэг орчмын газар нутгаа алдаж, далайд гарцгүй орон болсон бөгөөд үүнээс улбаалаад хөрш орнуудын хооронд газар нутгийн маргаан удаан хугацаанд үргэлжилж байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж