Тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч байна

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч байна

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржид брокерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн өргөдлийг Санхүүгийн зохицуулах хороонд авч байна. Биржийн анхны туршилтын арилжааг гуравдугаар сарын 18-нд ноолуурын гарц ихтэй гэдгээр нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад хийх бөгөөд эхний ээлжинд ямааны ноолуурыг арилжаанд оруулах ажээ. Одоогийн байдлаар арилжаанд оролцогч талуудыг бэлтгэх, арилжаа хийх орчныг бүрдүүлэх талаас бэлтгэлийн ажлыг эрчимтэй хийж байгаа талаар биржийн Зохицуулах зөвлөлөөс мэдээллэсэн юм. Тиймээс худалдан зуучлах эрх бүхий брокерийн үйл ажиллагаа хүмүүс, аж ахуй нэгжүүд тусгай зөвшөөрлийнхөө өргөдлийг гуравдугаар сарын 15-наас өмнө яаралтай өгөхийг албаныхан анхааруулж байна.

Сануулахад, Тусгай зөвшөөрөл хүсэгчийн хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийн доод хэмжээ 200 сая төгрөг, зохицуулалтын үйлчилгээний хөлс 100 мянган төгрөг байх ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж