МҮАН-ын дарга М.Энхсайхан намын Бүгд их хурлыг өнгөрсөн хоёрдугаар сард хуралдана хэмээж байсан ч улстөрийн намуудын шийдлийг харж байж хуралдахаар төлөвлөсөн талаар МҮАН-ын удирдлагууд хэлж буй.
Энэ талаар МҮАН-ын дарга М.Энхсайхан “Бүгд их хурлын өмнө намын Удирдах зөвлөл хуралдах ёстой. Ер нь улс төрийн бүх асуудал тодорхой болоогүй байна. Тодорхой болсны дараа хурлуудаа товлоно” гэсэн хариу өгсөн юм. Өмнө нь М.Энхсайхан МАН, МАХН-ын Бага хурлуудыг харзнаж Бүгд их хурал хуралдах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн юм. Мөн Бүгд их хурлын өмнө МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар төлөвлөөд байгаа юм байна.
Ш.ЧИМЭГ