Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг мод, цэцэг тарих дуртай нэгэн. Тэрбээр “Би өөрийн гэсэн цэцгийн хүлэмжтэй, ажлын ачааллаа цэцгийн хүлэмжиндээ ороод шууд мартдаг. Цэцэг тарих үнэхээр сайхан. Цэцгийн хүлэмжиндээ цаг зав гаргахыг хичээдэг” гэж ярих дуртай эрхэм гишүүний охид нь ч мөн цэцгийн хүлэмжинд нь хамтдаа цагийг өнгөрөөх дуртай гэнэ шүү.

Түүний хүлэмж олон төрлийн цэцэгтэй бөгөөд гадаадад аялах бүртээ нэг цэцгийн суулгац, үр авчирч тарьдаг аж. Хамгийн сүүлд гэхэд Голландаас алтан зул цэцгийн суулгацыг авчирсан бөгөөд эмэгтэйчүүдийн баяраар дотны хүмүүстээ бэлэг барихаар зэхэж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж