Сөүлээс 130 хүн ирэх ёстой байжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Сөүлээс 130 хүн ирэх ёстой байжээ

“МИАТ” компанийн  Техникийн хэлтсийнхэн ТӨХ-ны дарга Д.Сугарын гаргасан тус газрын ерөнхий менежерийг ажлаас халах шийдвэрийг эсэргүүцэж, өчигдөр өглөө бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаас гарах хүсэлтээ өгөөд байгаа билээ. Үүнээс болж өчигдрийн хоёр ч нислэг саатаад байгаа. Өчигдөр өглөөний 06.30 цагт Монголоос нисэх байсан онгоцоор 152 хүн зорчих байсныг өнөөдөр “Кoreаn air” компанийн онгоцоор явуулахаар тохироод байгаа.
Бид нислэг саатаж байгаатай холбогдуулан БНСУ-аас Монгол руу нисэхээр МИАТ-ын онгоцыг Сөүлд хүлээж байсан зорчигчдын талаар  Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчөөс тодрууллаа. Албаны хүмүүс “Өчигдөр нийт 130 хүн Монгол руу нисэх байсан бөгөөд тэдгээрийн 50 орчим нь гадаад хүн байсан. Зорчигчдыг өнөөдөр нисгэхээр ярилцаж байгаа. Яаралтай ажилтай, эрүүл мэнд нь сайнгүй, ар гэрийн гачигдалтай иргэдийг “Кoreаn air” компанийн онгоцоор өчигдөр явуулсан” гэсэн мэдээлэл өгөв. Үлдсэн зорчигчдыг Инчоны нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудалд хонуулжээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж