Улсын заан Д.Баасандорж түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Улсын заан Д.Баасандорж түрүүллээ

Жил бүрийн уламжлалт барилдаануудын нэг Эх орончдын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Өнөөдөр МАН, МАХН-ын түүхт 92 жилийн ой тохиож буй. Үдээс өмнө МАХН, МАН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн.

Бөхийн барилдааныг нээж МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин үг хэллээ. Эх орончдын өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос улсын заан Д.Баасандорж түрүүлж, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэлээ. НАМЗХ-оос олгож буй "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг "Аварга" дээд сургуулийн оюутан, аймгийн арслан Э.Оюунболд
хүр
тсэн байна.

Тавын даваа

1. Н.Ганбаатар у.г -гоц мөргөв
2. Д.Баасандорж у.з – С.Багахүү у.н
3. Л.Пүрэвжав у.х – Б.Эрдэнэхүү а.а
4. Т.Санчир у.х – С.Батсуурь у.н
5. Ду.Батбаяр у.н – Э.Оюунболд а.а
6. Б.Амарзаяа у.н – Б.Ганзориг ц.а
7. Р.Пүрэвдагва у.н – Т.Баасанхүү а.а тунав

Зургаагийн даваа

1. Н.Ганбаатар у.г – С.Батсуурь у.н
2. Д.Баасандорж у.з – гоц мөргөв
3. Ду.Батбаяр у.н – Б.Эрдэнэхүү а.а
4. Б.Амарзаяа у.н – Р.Пүрэвдагва у.н


Долоогийн даваа

1. Д.Баасандорж у.з – Б.Эрдэнэхүү а.а
2. С.Батсуурь у.н – Р.Пүрэвдагва у.н

Наймын даваа

1. Д.Баасандорж у.з – Р.Пүрэвдагва у.н

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж