Бөхийн барилдааныг нээж МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин үг хэллээ. Эх орончдын өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосноос улсын заан Д.Баасандорж түрүүлж, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэлээ. НАМЗХ-оос олгож буй "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг "Аварга" дээд сургуулийн оюутан, аймгийн арслан Э.Оюунболд
хүртсэн байна.
Тавын даваа
1. Н.Ганбаатар у.г -гоц мөргөв
2. Д.Баасандорж у.з – С.Багахүү у.н
3. Л.Пүрэвжав у.х – Б.Эрдэнэхүү а.а
4. Т.Санчир у.х – С.Батсуурь у.н
5. Ду.Батбаяр у.н – Э.Оюунболд а.а
6. Б.Амарзаяа у.н – Б.Ганзориг ц.а
7. Р.Пүрэвдагва у.н – Т.Баасанхүү а.а тунав
Зургаагийн даваа
1. Н.Ганбаатар у.г – С.Батсуурь у.н
2. Д.Баасандорж у.з – гоц мөргөв
3. Ду.Батбаяр у.н – Б.Эрдэнэхүү а.а
4. Б.Амарзаяа у.н – Р.Пүрэвдагва у.н
Долоогийн даваа
1. Д.Баасандорж у.з – Б.Эрдэнэхүү а.а
2. С.Батсуурь у.н – Р.Пүрэвдагва у.н
Наймын даваа
1. Д.Баасандорж у.з – Р.Пүрэвдагва у.н