1.Санчигдан Өрнүүнбилэг-195см 84кг
2.Пүрэвжав Болортулга-193см 88кг
3.Батдорж Одбаяр-193см
4 Отгонбаатар Сэргэлэн 1989.1.9 175cm 75кг
5.Алтантариа Энхтүвшин 1990.7.30 194cm 85кг
6.Баттулга Батжавхлан 1989.9.19 181cm 73кг
7.Анхбаяр Бямбадорж 1992.11.7 190cm 80кг
8.Энхтайван Цэрэнбаатар 1990.5.23 198cm 86кг
9.Тунгалаг Санчир 1989.4.8 190cm 87кг
10.Баттүвшин Билгүүн 1989.3.2 194cm 88кг
11.Готов Цэнгүүнбаяр 1990.2.21 194cm 76кг
13. Цэрэндагва Азбаяр 1989.7.16 192cm 80кг
14.Даваасамбуу Дэлгэрням 1990.4.8 193cm 93кг
15.Арвин Од – 1985.05.13 182см 78кг
16.Мөнхбаяр Бадрах – 1984.11.09 183см 75кг
17.Сайнбаяр Батбямба – 1987.04.05 190см 87кг
18. Оюунцэцэг Ууганбаяр – 1988.02.04 187см 85кг
19.Батаа Мөнхболд -190 см 88кг
20.Мөнхтөр Отгонмөнх -193см 83кг
21.Ганбат Ихбаяр -186см 80кг
22.Ганболд Баттөр – 1988.08.06 187см 80кг
23.Намжилдорж Золжаргал – 1986.08.26 190см 87кг
24.Шийнэн Сэдбазар-188см
25.Цэцэгээ Мэргэн-192см
26. Д.Мөнхтүвшин
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар О.Баярцогт, туслах дасгалжуулагчаар М.Амаржаргал, АНУ-ын иргэн Luke Simons нар ажиллахаар болоод байна. Дээр дурдсан 25 тоглогчоос 12 нь МУ-ын насанд хүрэгчдийн эрэгтэй шигшээ багийг бүрдүүлж, Зүүн Азийн тоглолтонд оролцох юм.
Бүтэц, зохион байгуулалтаа шинэчилсэн МСБХ төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж эхэллээ. Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын “Глобал Спортс Партнерс” байгууллагын мэргэжилтэн, дасгалжуулагч Люк Симонсыг урьж авчран өсвөрийн тамирчдад сургалт явуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор МУ-д сагсан бөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хүүхдийн клубууд, Ерөнхий боловсролын сургуулиудтай МСБХ хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар болоод байна. Энэхүү ажлыг нээж өнөөдөр “Монголын мини сагсан бөмбөгийн холбоо”, Хан-Уул дүүргийн “Сити” клуб, “Бизнесийн чөтгөрүүд” клубтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагаа гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөржиж дээр дурдсан холбоо, клубын тамирчин дасгалжуулагчид сургалт семинарт хамрагдах, гадаад мэргэжилтэнтэй туршлага солилцох, цаашлаад баг тамирчдаа АНУ-д бэлтгэл хийлгэх, гадны тоглогчидтой эх орондоо хамтарсан бэлтгэх хийх зэрэг олон хаалга нээгдэж байна.
МСБХ-нд 2013 оны 2 сарын 26 өдөр буцах хаяггүй, хариуцах эзэнгүй, тамга тэмдэггүй бичиг ирэв. Тус бичгийн агуулга нь Монголын сагсан бөмбөгийн бүх гишүүдийн гэх тодотголтой, МҮСБХ-оос 2013 оны 2 сарын 24-нд зохион байгуусан сайн дурын ажлаас гарсан шийдвэрийн тухай байна. Хуралд оролцсон төлөөлөгчид МСБХ-ны ээлжит бус чуулганыг хуралдуулна гэж шийдвэрлэсэн талаар дурджээ.
Хуулийн хүрээнд авч үзвэл ТББ тухай хуульд зааснаар, ээлжит бус чуулганыг хуралдуулах эрх бүхий этгээд нь:
- Холбооны ерөнхийлөгч
- Холбооны удирдах зөвлөлийн 1/3 хувийн саналаар гэж заасан байна.
Хүссэн бүхэн аливаа нэг төрийн бус байгууллага, спорт холбоодын ээлжит бус чуулганыг хуралдуулдаг, эсвэл татан буулгадаг хууль байхгүй. Гэвч МСБХ уг бичигтэй хамт хавсаргасан МУ-ын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавъяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал болоод дасгалжуулагч П.Эрдэнэпүрэв, М.Амаржаргал нарын гарын үсэг бүхий цаасанд хүндэтгэлтэй хандаж, албан ёсоор хариу мэдэгдэл хийн, дараах шийлдвэрүүдийг гаргажээ.
- МСБХ-ны ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, хуралтай холбоотой бэлтгэл ажлыг МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргилд даалгах
- МСБХ-ны ээлжит бус чуулган хуралдахтай холбогдуулан оролцох гишүүдийн квотыг мэргэжлийн баг тамирчид, орон нутгийн салбар зөвлөл, ахмадын зөвлөл, дээд лигт оролцож байсан баг тамирчдын төлөөллөөс бүрдүүлэн зохион байгуулах. Зохион байгуулалтын ажлын хэсэгт Ц.Шаравжамц /МСБХ-ны ТУЗ/, Б.Оргил /МСБХ-ны ЕНБД/, С.Тулга /МҮСБХ-ны ЕНБД/ нарыг оролцуулан квотын асуудлыг шийдвэрлэх.
Нэг спортын төлөө зорилго нэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд 2 холбоо хамтран ажиллах боломжтой гэж МСБХ-ны удирдлагууд үзэж байна. Тиймээс асуудалд шударга бас нээлттэй хандах үүднээс МСБХ ээлжит бус чуулганаа зарлахаар шийдэрлэжээ.
Жич: МСБХ-нд ирсэн бичигтэй холбоотойгоор ТУЗ хуралдаж, дээрх шийдвэрүүд гарсан болно.