Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 26

Тавдугаар сарын 26-ны баяр

Гүржийн тусгаар тогтнолын өдөр

1991 оны энэ өдөр Гүржийн хувьд тусгаар тогтнолоо сэргээсэн гол баяр нь
юм. Гүрж XIX зуунаас эхлэн Оросын бүтцэд байлаа. 1918 оны тавдугаар сарын 26-ны өдөр Ноэ Жорданийн толгойлсон ардчилсан Засгийн газар нь тус улсын тусгаар тогтнолыг зарлажээ. Тусгаар тогтносон ардчилсан Гүрж 1921 оны гуравдугаар сарын 18 хүртэл оршин тогтнож байгаад улаан армид эзлэгдэн Зөвлөлтийн бүтцэд орсон байна. Тэр үед Гүржийг Зөвлөлт Орос багтсан 23 орон хүлээн зөвшөөрөөд байсан билээ. 1991 онд Гүржийн тусгаар тогтнолыг сэргээхээр бүх нийтийн санал асуулга явуулахад гүржүүдийн 98,93 хувь нь “за” гэсэн хариулт өгөөд 1918 оны тусгаар тогтнолоо зарласан баримтыг хүчин төгөлдөр гэж үзлээ.

Эхийн баяр
Энэ өдөр польшууд эхийн өдрөө тэмдэглэн хүн бүр  эхчүүддээ амьд цэцгийн баглаа барин бэлэглэж, сэтгэлийн үгээ хэлэн баярлуулдаг.

Тайландын Висакха Буча
Висакха Буча (Visakha Bucha) нь тус орны шашны хамгийн том баяр. Энэ баярыг тайландчууд Буддагийн мэндэлсэн, гэгээрсэн болон таалал төгссөнд нь зориулан тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Тайланд нь буддын шашинтай орон ба ван нь бүх шашны баталгаа болдог учраас уг баярыг өргөн хүрээтэй тэмдэглэж, газар сайгүй хийморийн дарцгаа хийсгэдэг гэнэ.

Орон даяар шашны мөргөл үйлдэж, ном хурцгаан, хүмүүс, нэн ялангуяа хөдөөнийхөн лам нарыг амттанаар дайлан өргөл өгч номын дуу сонсдог.

Үйл явдал

17 ОН. Тевтобургийн ой гэдэг газар (одоогийн Хойд Рейн-Вестфалиа) германчуудыг бут ниргэсэн жанжин Гай Юлий Цезарь Германикийг Ром хот ёслол төгөлдөр угтан авчээ. Ингэж Ромынхон 9 онд варваруудад ялагдсаныхаа хариуг авчээ. Олон түмний дунд Германикийн нэр хүнд ихээхэн өсч байсан учир Ромын эзэн хаан Тиберий түүнийг Сирид илгээжээ.

1913 ОН. Залуу инженер Игорь Сикорскийн зохион бүтээсэн “Орос баатар” гэсэн нэртэй олон хөдөлгүүрт нисэх онгоцны анхны нислэг Петербург хотноо болсон байна. Залуу инженерийн онгоц дэлхийн хүнд онгоцнуудын зохион бүтээлтийн эхлэл нь болжээ. Октябрын хувьсгалын дараа АНУ-д дүрвэн гарсан Сикорский нисдэг тэрэг бүтээн дэлхийд улам алдартай болсон юм. Тэрээр нийт 15 төрлийн онгоц нисдэг тэрэг бүтээсэн ба бүтээл бүр нь ачааны даац ба хурдаар дээд амжилт тогтоож байжээ.

1938 ОН. Германы Ганновер хотоос 80 км-ын зайд “Wolkswagenwerk AG” концерн “хөдөлмөрчин олонд” зориулсан хямд, бага оврын машин үйлдвэрлэх зорилготойгоор тус үйлдвэрийг байгуулахаар шийдэж, үйлдвэрийн суурийн анхны чулууг тавьжээ. “Цох” хэмээн нэрлэгдсэн энэ алдартай “Фольксваген” машиныг Германы зохион бүтээгч Фердинанд Порше 1933-1936 онуудад бүтээсэн боловч зөвхөн Гуравдугаар рейхийн сүйрлийн дараа уг машиныг олноор үйлдвэрлэж эхэлсэн юм.

1989 ОН. Радиогийн хүчин чадлыг нийгэмдээ үзүүлэхийн тулд ер бусын “эсэргүүцлийн ажиллагааг” Америкийн найман мянган радиостанц явуулж, өглөөний 7 цаг 42 минутад нэгэн зэрэг 30 секундын турш эфирт гарсангүй ажээ.

2005 ОН.
Москвад цахилгаан дамжуулах шугаманд гарсан ослын хохирлын дүнг албан ёсоор мэдэгдэв. Уг техникийн ослын үеэр Москвагийн хохирол нэг тэрбум ам.доллар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж