
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК дэргэдээ “Дуудлагын төв” ажиллуулж эхэллээ. Цахилгаан тасарч, саатал гарах үед болон цахилгааны төлбөрийн мэдээллээ авахыг хүсвэл иргэд өчигдөр нээлтээ хийсэн “Дуудлагын төв”-д хандаж болох ажээ. Энэхүү төв нь иргэдийн санал хүсэлтийг хурдан шуурхай хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй юм. Дуудлагын төвтэй хоблогдох утас 70047004 бөгөөд 137004 дугаар руу мессеж бичихийн дээр callcenter@ubedn.mn, ubedn_sanal@yahoo.com хаягаар цахим шуудан илгээн, фейсбүүк, твиттерээр хандах боломжтой ажээ. Хэрэглэгч санал гомдлоо тус дуудлагын төвийн хэн гэдэг ажилтантай холбогдож өгсөн болон хэдий хугацаанд хэрхэн шийдвэрлэснийг удирдлагууд нь хянаж ажиллах юм байна.
Д.ЦЭЦ