Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Шар дээлтэй даргатай нэг нам байсан
Шал дэмий дөрвөн жил хүлээсэн
Анх эхлээд тэр намайг гуйсан
Арван сар хамт тэгээд байсан

Нэг л өдөр тэр дээшээ явсан
Тэр намайг нэг жил хүлээ гэсэн
Тэр дарга хөөрхөн зантай дарга байсан
Тэр тэгээд худалч дарга болсон

Тэр надад хайртай гэдэг байсан
Тэр тэгээд “тэнгэрт нисээд” намайг мартсан
Нэг жилийн дараа захиа ирсэн
Нэг хүнээс болж шоронд суусан гэдгээ хэлсэн

Тэр тэгээд надад хайртай гэсэн
Тэр одоо намайг мартаж болохгүй шүү гэсэн
Тэрнээс хойш удалгүй захиа ирсэн
Тэр одоо эмнэлэгт ганцаараа очсон гэсэн

Надаас тэр уучлалт гуйж байсан
Нэг л өдөр явсан
Тэр намайг нэг жил хүлээ гэсэн
Тэр тэр дарга хөөрхөн ааштай дарга байсан

Тэр тэгээд худалч дарга болсон
Тэр надад хайртай гэдэг байсан
Тэр тэгээд нисээд намайг мартсан
Нэг жилийн дараа захиа ирсэн

Нэг намтай нэгдэж болохгүй гэдгийг хэлсэн
Тэр тэгээд түүнд хайргүй гэсэн
Тэр одоо л намайг мартаж болохгүй гэсэн
Нэг л өдөр тэр дахиад явсан

Тэр намайг нэг хэсэг хүлээ гэсэн
Тэр тэр дарга хөөрхөн ааштай дарга байсан
Тэр тэгээд худалч дарга болсон
Тэр надад хайртай гэдэг байсан

Тэр тэгээд нисээд намайг мартсан
Нэг жилийн дараа захиа ирсэн
Нэг намтай нэгдэх хэрэгтэй гэдгээ хэлсэн
Тэр тэгээд түүнд хайртай гэсэн
Тэр одоо намайг мартаж болохгүй шүү гэсээн гэсээн гэсэн.

Идэвхтэй сэтгэгдэл бичигч Равданд зориулав. Б.Шархүүгээс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж