Цахилгаан, дулааны авлага 32,3 тэрбумд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Цахилгаан, дулааны авлага 32,3 тэрбумд хүрчээ

Манай улсын хэмжээнд 470 гаруй мянган эрчим хүч хэрэглэгч байдгийн 93 хувь, 190 мянган дулаан хэрэглэгчийн 88 хувь нь ахуйн хэрэглэгч буюу айл өрхүүд ажээ. Эрчим хүчний салбарын 24 компанийн авлагын хэмжээ энэ оны эхний байдлаар 32,3 тэрбумд хүрсэн байна. Энэ нь 2011 оны эцсийн дүнтэй харьцуулахад 0,3 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч хэрэглэгдээс авах авлага өндөр хувьтай хэвээр гарчээ. Нийт авлагын 74 хувь буюу 24,1 тэрбум нь хэрэглэгчдийн өгөх мөнгө гэсэн тоо гарсан нь манайхан хэрэглэсэн цахилгаан дулааны мөнгөө цагт нь тушааж заншаагүй нь харагдана.

Эрчим хүчний салбарын өр төлбөрийн хэмжээ урьд оныхоос 13,6 сая төгрөгөөр нэмэгдэж 38,7 тэрбумд хүрчээ. Салбарын хэмжээнд нийт өр төлбөрийн 28 хувь нь нүүрсний, 41 хувь нь бэлтгэн нийлүүлэгчдэд өгөх өр байгаа бол 19 хувь нь төслийн зээл, зээлийн хүүгийн өр, таван хувь нь шимтгэлийн, гурван хувь нь дотоодын банкны богино хугацаат зээлийн, дөрвөн хувь нь импортын эрчим хүчний өр төлбөр юм байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж