Сургалтын чанар сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Сургалтын чанар сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарыг сайжруулах нэгэн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сургалтыг сайжруулахад зориулах уг төслийн гэрээнд Монгол дахь Япон улсын элчин сайдын хэргийг түр хамаарагч Хаяаши Шиничиро өнөөдөр гарын үсэг зурлаа.

“All Life Line Net “ төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төслийн өртөг нь 162,746 ам.доллар буюу 230 сая төгрөг юм. Төслийн зорилго нь Японд зохион бүтээсэн байгалийн ухааны хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглан, туршилт сорилт хичээлийг нэвтрүүлэх,  байгалийн ухааны мэдлэг олгох арга барил, туршлагыг багш нарт зааж сургах,сургалтын чанарыг сайжруулах учиртай аж. Төслийг “All Life Line Net” төрийн бус байгууллага нь Боловсролын их сургуультай хамтран хэрэгжүүлэх юм байна.

Э.ГАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж