Бөхийн барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Могой жилийн хамгийн анхны барилдаан өнөөдөр болж байна. Жил бүрийн уламжлалт барилдаануудын нэг Эх орончдын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.  Өнөөдөр МАН, МАХН-ын түүхт 92 жилийн ой тохиож буй. Үдээс өмнө МАХН, МАН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн.

Бөхийн барилдааныг нээж МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин үг хэллээ. Эх орончдын өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглож байна. 

Энэ цагт бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжиж байна.


Б.ОЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж