Иракт хөвдөг ресторан живж, найман хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Иракт хөвдөг ресторан живж, найман хүн амь үрэгдэв

Иракийн дундуур урсдаг Тигр мөрөнд өчигдөр орой дүүрэн үйлчлүүлэгчтэй хөвдөг ресторан живсний улмаас найман хүн амь үрэгдэж, өөр найман хүн ор сураггүй болжээ. Иракт хөвдөг рестораны бизнес өнгөрсөн жилээс  цэцэглэж эхэлсэн бөгөөд тэрхүү живсэн хөвдөг ресторан нь Ливаны алдартай рестораны Иракийн Каррада дүүрэгт байгуулсан сүлжээ нэгж нь байсан аж. Иракийн албаныхны  мэдээлснээр аврагчид мөрний уснаас  30 хүнийг аварч гарган эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр хөвдөг рестораныг урсаж явахаас сэргийлэн  эрэгт бэхэлсэн метал бэхэлгээ нь эвдэрч муудаагүй байсан гэнэ. Одоогийн байдлаар цагдаа нар хөвдөг рестораны живсэн шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж