Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Христийн шашны хамгийн нэр хүнд бүхий алба болох Номлогч Петрийн ширээний 263 дугаар залгамжлагчаар Германы иргэн Йозеф Алоиз Ратцингер / номын нэр нь XVI Бенедикт / тодорсоныхоо дараа моодны ангуучдын дуранд шууд л өртсөн байна. Тэрээр өмнөх хамба Иоанн II Павелийг бодвол гадаад дүр төрхдөө ихээхэн анзаардаг нь ийнхүү анхаарлын төвд ороход нь нөлөөлсөн байна. Түүний дэгжин улаан шаахай нь өмнөх хамбын элэгдэж хуучирсан үдээсгүй хүрэн мокасинаас эрс ялгаран харагдаж байгаа юм. Энэ гутал нь Pradо биш Observatore Romano загварынх гэж Ватиканы албан ёсны төлөөлөгч хэлсэн байдаг.Наанадаж л өмнөх польш хамбын хувцасны өлгүүрт Бенедиктийнх шиг цав цагаан, урт пальто байгаагүй билээ. 2005 оны зул сараар түүний гоёсон үенгийн арьсан эмжээртэй  камауро гэх хилэн малгай нь Их хамбыг Санта Клаус гэмээр харагдуулж байлаа. Тийм малгайг Ратцингерээс өмнө XXIII Иоанн (1958-1963) л хамгийн сүүлд өмсчээ. Мөн XVI Бенедикт дахин хэрэглэж эхэлсэн моццета гэх улаан хилэн болон шашны ёслолоор өмсдөг цагаан дамаск торгон нөмрөгүүд нь II Иоанн Павелийн огт гоёдоггүй байсан стилийн хувцас юм. Бас XVI Бенедикт мөргөл үйлдэхдээ үе үе өмсдөг ганган харагдах митра гэх хувцас нь мөн л олны анхаарлыг татдаг байна.

Ромын хамбын хувийн хүсэл ч бусдаас онцгой яригдана. Түүний нарнаас хамгаалах нүдний Gucci шил, Prado ба Geox брэндийн гутал, хамбын имижийг бүрдүүлэхээр өрсөлдөгч Gammarelli ба Mancinelli гэх шашны эдлэлийн хоёр компанийн тухай гэх зэрэг  яриа шуугиан үл тасарна. Эцэст нь Esquire  сэтгүүл 2007 оны “аксессуарист” / ганган зүүсгэлт / хүнээр XVI Бенедиктыг нэрлэж байжээ. 2008 оны зургадугаар сард Observatore Romano сонин хамба ламтанг моодны номлогч мэтээр гаргаж байна гэж сэтгүүлчдийг шүүмжилжээ. Хамба ламтан Prado өмсдөггүй, харин Христийг өмсдөг гэж шашны хэвлэл сануулсан байна.




Үнэн хэрэгтээ бол хамба ламын стиль нь түүний өөрийнх биш юм. Юуны өмнө тэр нь дээдсийн гэгээнийх, шашинд үйлчлэх хугацааных нь төрх юм гэнэ. XVI Бенедиктийн стиль нь энэ утгаараа шинэлэг зүйл биш багаад шашны уламжлал угаасаа ийм гэж байна.

XVI Бенедиктийн өмсгөлд гарч ирсэн шинэ хувцаснууд нь Ромын хамбын хуучны их стилийн мартагдсаныг сэргээж буй хэрэг юм. Гэхдээ энэ уламжлал нь орчин үеийнхэнд төдийлөн ойлгомжтой биш учраас XVI Бенедиктийн стилийн мессеж нь  орчин үеийн соёлд сүүлчийн зураглал ч болж байж магадгүй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж