Хакерууд өдөрт 1TB мэдээллийг хулгайлж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Хакерууд өдөрт 1TB мэдээллийг хулгайлж байна

Дэлхийн технгологийн чиглэлийн томоохон компаниудыг хүртэл хамарсан цахим халдлага ихээр гарах болсон билээ.

Энэхүү цахим халдлагыг томоохон санхүүжүүлэгчтэй, зохион байгуулалттай ажил хэмээн таамаглаж эхлээд байна.

Хакерууд засгийн газрын харьяа байгууллагууд, бизнесийнхэн, батлан хамгаалах цэрэг, цагдаагийн зэрэг байгууллагуудын мэдээллийн сангаас өдөрт 1TB гаруй мэдээлэл хулгайлж байна хэмээн тооцоолжээ.

Ийм их хэмжээний мэдээллийг хадгалахын тулд 500 ширхэг толгой компьютер бүхий сүлжээ ашиглах шаардлагатай гэсэн тооцоог ч мөн гаргасан байна.

Тиймээс эдгээр халдлагыг томоохон бүтэцтэй, их хэмжээний санхүүжилт зарцуулсан тусгай алба гүйцэтгэж байж болзошгүй гэнэ.

Америкийн томоохон компаниуд дээлх кибер халдлагад Хятадыг буруутгаж байгаа ч Хятадын засгийн газар үүнийг эрс няцааж байгаа юм.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж