Бангладешид мөргөлдөөнөөр 30 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Бангладешид мөргөлдөөнөөр 30 хүн амь үрэгджээ

Бангладешийн шүүхээс исламын намын лидер Делвар Хуссейн Сайедиг Пакистанаас салан тусгаарлах тэмцлийн үеэр дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн цаазаар авах ял оноожээ. Харин түүний Жамаат-и-Ислами намаас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдсөний улмаас 30 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтэж шархатсан байна. Бангладешийн Жамаат-и-Ислами нам нь шүүхийн шийдвэрийг намын эсрэг ялгаварлан гадуурхах үзлээс улбаатай улс төрийн явуулга гэж үзэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Харин энэхүү жагсаалын үеэр Бангладешийн Гайбандха дүүрэгт тус намын 2000 орчим дэмжигчид цагдаагийн газар руу халдаж, гурван цагдаагийн амийг хөнөөсөн байна. Бангладешийн цагдаа нарын мэдээлснээр уурлаж, бухимдсан дэмжигчдид ихэвчлэн хинди шашинтнуудын гэр орон, сүм хийдүүд рүү халджээ. Бангладешийн Даха хотод гараад буй олон нийтийг хамарсан үймээн самууныг намжаахаар мянга гаруй цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Бангладешийн шүүхээс Делавар Хуссейн Саидиг 1971 оны дайны үеэр шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж, мөрдлөгө явуулж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, иргэдийг үй олноор хоморголон утсгасан зэрэг нийт 19 гэмт хэрэгт буруутган цаазаар авах ял оноожээ.

Пакистанаас тусгаар тогтнохын төлөөх тэмцлийн үеэр дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт Бангладешийн үндэсний намын хоёр гишүүн, Жамаат-и-Ислами намын найман лидер холбогдоод байгаа аж. Харин Делавар Хуссейн Саиди нь тэдний дундаас Бангладешийн шүүхээс ял сонсоод буй гурав дахь лидер аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж