Цасанд суусан 15 машиныг татан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Цасанд суусан 15 машиныг татан гаргажээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Зүйлийн гарам” гэдэг газар хоёр Гранд марк-2 автомашин цасанд суусан байсныг аймгийн Онцгой байдлын газрын аврагчид өнөөдөр 07.50 цагт  татан гаргажээ. Тухайн үед нийт 12 зорчигч явсан бөгөөд тэднийг хөлдөх, төөрөх аюулаас ийнхүү сэргийлжээ. Мөн Сүхбаатар аймгийн төвөөс Уулбаян сум руу зорчиж явсан “Галант” машинтай зургаан хүн  цасанд суусан байсныг өчигдөр аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврах бүлэг гарч цаснаас гарган, иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.

Онцгой байдлын албаны албан хаагч болон орон нутгийн иргэд өчигдөр түр зуурын хүчтэй цасан шуурганаас нийт 15 автомашин, 73 иргэнийг авран хамгаалж, дээрхи ажиллагаанд орон нутгаас есөн автомашин, 50 хүн, Онцгой байдлын албанаас зургаан автомашин, 27 албан хаагч ажиллажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж