Урт оймст Пиппи монгол хүүхдүүдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Урт оймст Пиппи монгол хүүхдүүдтэй уулзана

Мөрөвчтэй өмдтэй, нуруун дээрээ сэнс тээн явж, түүнийгээ энгэрийнхээ товчлуураар ажиллуулж нисдэг сахилгагүй бүдүүн хүний тухай бичсэн “Дээвэр дээр суудаг Карлосон” зохиолыг мэдэхгүй хүүхэд ховор биз ээ. Хүүхдийн олон алдартай зохиол бичсэн, өгөөмөр сайхан сэтгэлтэй Шведийн зохиолч эмэгтэй Астрид Линдгренийг дэлхий даяар алдаршуулсан “Дээвэр дээр суудаг Карлсон”, “Урт оймс Пиппи” зохиолуудаар нь андахгүй мэднэ.

Дэлхийн хүүхдүүдийн хайртай баатар, есөн настай дэггүй Пиппи охин анх удаа монголчуудтай нүүр тулан уулзах нь. Энэхүү Пиппи охины ер бусын сэргэлэн, хөгжилтэй түүхүүдээс өнөө хэр нь хэн ч уйдаагүй гэдэг. Эх үрсийн баярыг тохиолдуулан энэ сарын 29-нд “Интер ном” номын их дэлгүүрт “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын хамт олон “Урт оймс Пиппи” гурван боть номын эхнийхийг хэвлэж дуусган нээлтээ хийх гэж байна. Энэхүү алдарт номыг герман хэлнээс Б.Хандмаа орчуулж, сэтгүүлч Г.Оюунгэрэл редакторложээ.

Мөн номын баярын үеэр олон арван жилийн турш дэлхийн хүүхэд, багачуудыг байлдан дагуулсан зүггүйхэн охин Пиппи монгол хүүхдүүдтэй уулзах ажээ. Түүний дүрийг УДЭТ-ын нэгэн залуу жүжигчин бүтээж байгаа юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж