Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Анхны ном” уралдааны бүтээл авах хугацаа өнөөдөр дуусч байгаа ажээ. “Анхны ном-2013” уралдааныг 30 хүртэлх насны залуу уран бүтээлчдийн дунд сарын хугацаатай зарлаж, бүтээлийг нь хүлээн авсан юм. Энэ жилийн уралдаанд 30 орчим хүний номын материал ирсэн байна. Эдгээрээс шалгарсан номыг үнэгүй хэвлүүлэх юм. Дашрамд сонирхуулахад, 2004 онд зохиогдсон уг уралдаанд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх, Б.Баттулга, МЗЭ-ийн болон Урчуудын эвлэлийн шагналт, зураач, яруу найрагч М.Амархүү нарын найрагчдын ном шалгарч байжээ.
Т.ДАРХАН