Москвад загасны түрс зардаг автомат машин байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Москвад загасны түрс зардаг автомат машин байрлуулжээ

Оросын нэгэн худалдааны компани нийслэл Москва хотын хэмжээнд шилтэй жимсний чанамал болон яргай загасны түрс худалдаалдаг автомашин машин суурилуулжээ. Ингэхдээ хотын захирагчийн оффис зэрэг нийт 33 цэгт байрлуулсан байна. Загасны түрсийг талхны хачир болгож, эсвэл онцгой үед оргилуун дарстай хольж хэрэглэдэг оросуудын хувьд энэ нь түрсийг хямд төсөр, амар байдлаар худалдаж авах шилдэг арга юм.
Харин хар хилэм загасны түрсийг автомат түгээгч машинаас худалдаж авах боломжгүй. Учир нь устаж үгүй болох дөхөөд байгаа хилэм загасны түрс үйлдвэрлэхийг жилд есөн тонноос хэтрүүлэхгүй байх ёстой учир автомат машинаар хаа сайгүй худалдаалах  боломжгүй байгаа ажээ.
Яг л ундаа, кофе худалдаалдаг автомат машин мэт харагдах уг машинаас түрс худалдаж авахын тулд түрснийхээ савлагаанаас хамаарч 5-22 ам.доллар төлөх ёстой юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж