XX зуунд дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд төрөн гарсан алдартнуудын эрхэм төлөөлөл болсон Америкийн R&B “Temptations” хамтлагийн гишүүн, нэрт дуучин Ричард Стрит өвчний улмаас 70 насандаа таалал төгсчээ. Тэрээр Лас-Вегасын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад энэ сарын 27-нд нас барсан тухай түүний эхнэр мэдэгдсэн байна. Уушгины өвчнөө эмчлүүлж байсан тэрээр амьсгалын дутагдлын улмаас нас баржээ.
Отис Уильямс, Мэлвин Фрэнклин, Эдди Кендрикс тэргүүтэй хамтлагийн залуус 1972 онд “Papa was a Rollin’ Stone” гэх алдарт бүтээлээ туурвижээ. Тухайн цаг үедээ залуусыг байлдан дагуулж уг бүтээлээрээ тэд Грэмми гардсан юм.
Мичиган мужийн Детройт хотод төрсөн Ричард “Temptations” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, ууган гишүүн нь аж. Түүнийг нас барахаас ердөө 10 хоногийн өмнө мөн хамтлагийн өөр нэг гишүүн Отис хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Э.АНХТУЯА