Цохивор хөгжмийн чуулгын тоглолт тун удахгүй “Найруулга 2013” тоглолтоо хийх нь ээ. Монголын Урлагийн Зөвлөлийн санаачлагаар С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг нийтэд сурталчлах зорилгын хүрээнд эл тоглолт болох гэж байна. ХБК-ийн Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга-2013” тоглолт энэ сарын 15,16-нд 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох аж.
Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга” тоглолт 2007 оноос эхлэн уламжлал болгон тасралтгүй зургаа дахь жилдээ зэгшиглэж байгаа юм. Энэ удаагийн “Найруулга 2013” тоглолт дэлхийн болон үндэсний сонгодог 17 бүтээлээс бүрдэх бөгөөд тоглолтын эхний хэсэгт дэлхийн нэртэй уран бүтээлчид Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles, хоёрдугаар хэсэгт Монголын хөгжмийн зохиолчид Н.Жанцанноров Л.Мөрдорж, Б.Зоригт нарын шилдэг болон шинэ найруулгын бүтээлүүд эгшиглэх нь ээ.
Уг тоглолтын тасалбарыг 20 мянган төгрөгөөр Улсын Филармонийн касс болон Монголын Урлагийн Зөвлөлийн оффисоос худалдан авах боломжтой юм байна шүү.