Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Seal-ийн шинэ амраг

“Victoria"s Secret”-ийн модель, халуухан эхнэр Хайди Клумаас өнгөрсөн жил гэрлэлтээ цуцлуулсан дуучин Seal сүүлийн үед шаргалт үст залуухан бүсгүйтэй болзох болжээ. “Kiss from the Rose” дуугаараа хөгжмийн ертөнцөд алдаршсан тэрбээр шинэ харилцааныхаа талаар нууцалж байгаа ч хосууд Лос-Анжелесаар зугаалж, цагийг хамтдаа өнгөрүүлсэн тухай шар хэвлэлүүд шуугих болов. Адтай папараццичид ч тэдний хамт байгаа дүр зургийг гэрэл зургийн хальснаа буулгаж амжжээ. Өдгөө 50 насны босго алхаж буй дуучин Seal саяхан Лос-Анжелесийн Брэнтвудэд зургаан сая ам.доллараар хувийн байшин худалдан авсан гэнэ.

Seal, Хайди Клум нар долоон жилийн турш хамт амьдарсан ч өнгөрсөн оны нэгдүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэдний хамтын амьдрал ийнхүү төгссөн шалтгааныг Хайд бие хамгаалагч Мартин Кристен гэгч залуутай учир ургуулснаас болсон ч гэж ярьдаг билээ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж