Монгол банкны дэд Ерөнхийлөгчийн суудлаа өгсөн цагт л хүмүүс ингэж бодож магадгүй. Үнэндээ бол Э.Батшугарыг АНУ-д боловсрол эзэмшсэн шаггүй эдийн засагч гэсэн үнэлэмж бол бий. Улс төрөөр оролдоод, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг дэвийг алгасан шууд дэд Ерөнхийлөгчийн суудалд “нүүр” гаргаж чадсанд нь дургүй байх шиг байдаг. Н.Золжаргал Ерөнхийлөгч түүний талаар сайн үг дуугарч байсан нь үгүй.
Ийм уур амьсгалд ажил хийх гэж зүтгэсэнийг нь юу ч гэмээр юм бэ дээ. Улс төрийн томилгоогоор очсон улсууд яаж гар нийлж ажилладаг бол гэж санаа зовмоор жишээ. Ингээд бодохоор МАХН- ын Гадаад бодлого хариуцсан нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалаас илүү Монголбанкны дэд Ерөнхийлөгч гэдэг албан тушаалаас татгалзах нь амархан санагдмаар юм. Гэвч ийм юм болсонгүй, тэрбээр Монголбанкинд үлдлээ.
Уг нь өгчихсөн бол “Чадваргүйдээ болоод шантраад гарлаа” гэж хэн ч хэлэхгүй дээ. За энэ ч яах вэ. Э.Батшугар МАН-д орлоо гэж бодьё. Итгэл үзүүлэх үү. Нэг бодлын Э.Батшугар бол улс төрд шал ногооноороо байгаа хүүхэд. Өнөөдрийг хүртэл эцгийнхээ сургаалиар хэл гэсэн үгийг нь хэлж, уйл гэсэн газар нь уйлж яваа. Гэхдээ улс төрийн “аваргууд”-ын нэг, “авлигын загалмайлсан эцэг”, “№1 хорчин”, “Ерөнхийлөн хорлогч” зэрэг олон хочийг өөртөө буй болгосон Н.Энхбаяртай хамт өссөн гэхээр хоосонгүй нөхөр ч юм шиг. Ямартай ч тэрбээр намаасаа гарах шийдвэр гаргах талаар нухацтай бодож байгаа нь тодорхой байна.
Гагцхүү энэ нүүдэл түүнийх үү, Н.Энхбаярынх уу гэдэг л хариултаа нэхэж үлдэж байна. Н.Энхбаяр ч “№2”-гээ бэлдэж байгаа даг аа. Э.Батшугар эхлээд “худалч хүү” байсан. Одоо “тагнуулч хүү”, яваандаа хэн болохыг та бид таашгүй шүү дээ.
Эх сурвалж: www.mminfo.mn