Хацрын улааныг хэрхэн арилгадаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Хацрын улааныг хэрхэн арилгадаг вэ?

Хацар, хамар яагаад улайдаг вэ?Хамар, хацар ихэвчлэн өвчний бус шалтгаанаас болж  улайдаг. Хамар улайсан бол заавал мэргэжлийн эмчид vзvvлж юунаас болсныг тодруулах хэрэгтэй. Хамар ихэвчлэн улаан батга гэдэг өвчний улмаас улайдаг учраас үрэвсээгүй байгаа дээр нь эмчлvvлэхгvй бол улайсан хэвээр тогтох аюултай. Мөн цаг агаарын хатуу ширvvн уур амьсгалын нөлөө арьсыг хэтэрхий хуурайшуулснаас аль эсвэл халуун хvйтэн хавсарснаас болж хацар улайх тал бий. Мөн удмын гаралтай байж болно. Ямар нэг өвчнөөс vvсээгvй хацрын улааныг арилгах нь  хамрын улааныг арилгахаас амар байдаг.

Хацрын улааныг хэрхэн арилгах вэ?

Юуны өмнө хацар, хамар, нvvр яагаад улайдаг шалтгааныг  нь олох нь зүйтэй. Жишээлбэл, Харшлын болон зvрхний өвчний улмаас хацар улайж, элэг муудахад хамар улайх нь  бий. Иймээс эхлээд эмчид vзvvлж онош тодруулбал дээр. Хацар, хамрын улааныг дурын газар арилгадаггvй. Зөвхөн эмчилгээний гоо сайхны аргаар буюу эмчийн заавраар эмчилнэ. Хацрын улааныг  тос, маск тvрхээд, иллэг хийлгээд аль эсвэл тайвшруулах аппаратаар арилгах боломжгүй.  Хацрын улааныг арилгуулахад арьс vрчлээтдэг vхжихгүй. Эмчилгээ хийлгэсний дараа маш сайн vр дvн өгдөг. Эхний удаагийн vйлчилгээний дараа арьс цайж шингэн цагаан болно. Мэргэжлийн бус хүмүүс эмчилгээ хийх нэрийдлээр сорви үлдээх тохиолдол бий. Өвчний шалтгаантай хацрын улаан дахих хандлагатай байдаг аж.  

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж