Жэк Рассэл
Лабрадор
Ихэнх америкчуудын хайртай нохой. Түүний эзэн таны хөрш ч байж мэднэ. Нохойных нь сонголтоос харахад эзэн нь маш тоомжиргүй этгээд бөгөөд цээж нүцгэн явахаас сийхгүй.
Туулайч хав
Хүүхэлдэйн киноны Снупигээс ялгаатай нь тэр хөршүүдийг галзууртал хуцдаггүй. Түүний эзэн үсэрхэг амьтанд дуртай бөгөөд яг л аав шиг нь түүнд ханддаг. Тэр нохойгоо өөрт нь эрхэлж долооход зүй ёсны зүйл мэт хүлээж авдаг нь хайртай хүнтэйгээ учирвал гарцаагүй хамгийн аз жаргалтай хүн байхыг харуулдаг.
Корги
Маш баяр хөөртэй нохой. Том толгой, жижигхэн хөл, үргэлж хэлээ унжуулж явдаг нь маш өхөөрдөм. Гэвч энэ жижигхэн нохой маш хэрүүлч. Түүнийг тулаанд тохирохгүй гэдгийг эзэн нь л мэднэ. Гэхдээ хэмжээ ямар хамаа байх билээ. Ийм нохойны эзэн голдуу хэрүүл шуугиан дэгдээгч байдаг.
Чиуауа
Ийм нохдын 90 хувь нь хуучин найз бүсгүйгээс залууд үлддэг гэнэ. Үүнийг эс тооцвол түүний эзэн нохойгоо дагуулж салхилахдаа өөртөө маш итгэлтэй харагддаг нь тэр таныг ч бас өөртөө урвуулах увьдастайг харуулж буй хэрэг. Ийм нохойг илэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь ихэнх Чихауха эзнээ их харамладаг байна.
Пудль
Хэрэв найз залуу чинь гартаа гоёмсог пудль тэврээд ирвэл танд таалагдах уу? Ихэнх бүсгүйчүүдэд эерэгээр хүлээж авдаггүй байна. Гэвч эр пудлийн эзэн харшилтай ч нохойд маш их хайртай хүн. Тэр нохойныхоо талаар хэдэн цагаар ч хамаагүй ярьж чадна.
Колли
Колли ноход бол маш сургуультай анхаарал сайтай байдаг. Тиймээс тэдний эзэд хатагтай нарын тоглоом наргианыг энгийнээр хүлээн авч инээмсэглэдэг. Хэрэв хэн нэгэнд тусламж хэрэгтэй болвол хамгийн түрүүнд тэд л гараа сунгана. Хэрэв тэр өөртөө тохирох Лэссиг олвол аж жаргалт ай амьдрах болно.
Бух нохой
Ийм нохой хэдхэн хормын дотор Хаммер машины дугуйг тас хазах юм шиг харагддаг. Харин түүний эзэн бусдыг хэзээ ч дугаарлаж харьцахгүй. ч нохойноосоо хүнд гиж зүүсэн хөнгөлөөгүй байгаа бол танхай балмад этгээд байж мэднэ.
Сэгсгэр хав
Тайрдас шиг энэ нохой байнга доог тохууны бай болж байдаг хүүхдийг санагдуулдаг. Түүний эзэн бусадтай харьцахдаа нээлттэй хүн биш. Тэр өөрийнхөө энэ дутагдлыг сайн мэддэг. Түүнд найдаж болох ч түүний дотор руу өнгийх хэцүү.
Тундрийн нохой
Хурц хараат ай, гайхалтай үстэй энэ нохойны эзэнтэй болзохдоо эргэлзэх хэрэггүй. Нохой хүний үнэнч анд нөхөр болсноос хойш уг нохойг эзнээсээ урвасан удаа байхгүй. Түүний эзэн байгальд элэгтэй нэгэн.
Сэйнт Бэрнард
Шүлсээ гоожуулсан, энэ аваргын эзэн нь нохойтойгоо адил сайхан сэтгэлтэй бөгөөд тусламж хэрэгтэй хүнд авралын гараа сунгахаас татгалзахгүй. Нохойны эзэндээ эрхэлж байгаа нь эгээ л аавыгаа холоос харсан охин тосон гүйж байгаатай адил. Хэрэв та энэ аваргын эзэнтэй холбоо тогтоохыг хүсч байгаа бол бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир тэр хоёрын аль аль нь шүлсээрээ өөрийг чинь булж мэднэ.
Булдог
Түүний эзэн бол ням гараг болгон хөлбөмбөг үздэг мах, төмсөөр хооллогч эр. Нохой хамар доороосоо муужгайг төвөггүй барьж ч мэднэ. Өөр нэг зүйл бол тэд маш заваан хэдий ч бусдын хайрыг булаах нь бий.
Бэлтгэсэн Н.Энх