Махны үнэ намраас хямдарна | News.MN

Махны үнэ намраас хямдарна

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Махны үнэ намраас хямдарна

Сүүлийн үед махны үнэ магнат болж зарим газар нэг кг нь 6000 төгрөгт хүрч байгаа учир айлын эзэгтэй нар тахианы маханд “дурлах” болоод байна. Махны үнэ бүх л айл өрхийг өмнөө сөхрүүлжээ. Хүмүүс мах худалдан авч чадахгүй байхын зэрэгцээ дэлгүүрүүд ч лангуун дээрээ тавих мах олж чадахаа больж. Хотын захын гэр хорооллын айлууд махаа өдөр, өдрийнхөөр нь хэрчим, хэрчмээр нь худалдан авах болж. Зарим үед мах олдохгүй, дотор махан таташ, хиам ч олдохоо больж байна.

“Хүчит шонхор” зах Улаанбаатар хотынхныг махаар хангадаг гэхэд хэн ч маргахгүй. Харин одоо хашаагаар нь оронгуут ачааны машин дээр овоолсон махтай зогсч буй ченжүүд цөөрчээ. Муухан гулууз хонины мах кг-ыг нь 4400 төгрөгөөр бодоод өгнө гэсэн цөөхөн л ченж байна. Өнгөрсөн өвөл, хавар хатуухан болж баруун аймгийн малчид хүндхэн байдалд ороод байгаа. Тиймээс нийслэлчүүдийн хэрэглээний махыг зөвхөн зүүн аймгийн малчид бэлтгэн нийлүүлж байна. “Хүчит шонхор” захын нэгэн махны ченжийн ярьснаар, малчид өөрсдөө үнээ тогтоож авчирдаг гэнэ. Олон ченжийн гар дамжиж, дамжлага бүртээ 100, 200 төгрөг нэмэгдсээр махны үнэ өссөн гэдэг худлаа хэмээн тэд няцааж байна.

Лангуун дээр жижиглэнгийн махны үнэ ямар байгааг сонирхуулъя. Гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд эндээс махаа авдаг. Үхрийн ястай мах 4700,  үхрийн хааны цул мах 4600-4800, гуяны цул мах 6000 төгрөгийн үнэтэй байгаа бол тэмээний мах 4200, адууны мах 3700, хонины мах 4900-5200, ямааны мах 4100 төгрөгийн ханштай байна. Худалдагч нар борлуулалт муу байна гэж үглэх. Адууны махны лангууны худалдагч М “Би өдөрт хоёр адууны мах хангалттай зарчихдаг байсан. Одоо бол хэцүүхэн л байна. Эргэн тойрныхондоо шахахыг шахаж, өгөхийг нь өгч үлдэгдлээ дуусгадаг” гэсэн юм. Үхрийн махны худалдагч ч худалдан авалт эрс буурч байгааг хэлж байв.

Махны ченжүүд үнийн бодитой мэдээллийг малчид авдаг байх хэрэгтэй ярьж байлаа. Тэд жижиглэнгийн үнийн мэдээ сонсчихоод махаа нядлаад аваад ирдэг гэнэ. Тэгээд тэр үнээрээ өгнө гээд зогсчихдог. Мах ховор, нийлүүлэлтгүй учир арга буюу тэд­ний хэлсэн үнээр авдаг гэнэ.

Цаашид махны үнэ өсөх үү, буурах уу? Ченж н.Болдын ярьснаар урин дулаан цаг болж, иргэд мах хэрэглэх нь багасдаг. Тиймээс үнэ үүнээс илүү өсөхгүй гэнэ. Мөн намар оюутнууд хичээлийн хэрэглэлээ бэлтгэх, сургуулийн төлбөрөө өгөхөөр мах ганзагалан ирэхэд махны үнэ буурна гэлээ.
Энд мөн тахианы махыг 4000, “Түмэн шувуут” компанийн бүтэн тахиа 3000 төгрөгөөр худалдаж байна.

Барс зах дээр тахианы мах хамгийн хямд байдаг. “Барс” захын удирдлагууд гадаад түншүүдтэй гэрээ хийж, тахианы мах авдаг. Харин сүүлийн 10-аад хоног тахианы мах орж ирэхгүй тасарсан тухай худалдагч нар нь ярьж байна.

Юутай ч худалдагч нар тахианы махны борлуулалтад ам сайтай байна. Жижиг лангууны худалдагч эмэгтэй С өдөрт 100 кг тахианы мах хангалттай зардаг гэж ярьсан. Өмнө нь тахианы мах баяр ёслолын үеэр гүйлгээтэй байсан бол одоо их сайн байгаа гэх. Харин үхэр, хонины махны үнийг дагаад, эрэлт нь ихэссэн үү юутай ч тахианы махны үнэ өсөх хандлагатай болсон гэнэ. Өчигдрийн байдлаар “Барс”-д тахианы мах гуя нэг кг нь 3500, мөч нь 4200 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ дашрамд, гахайн махны үнийг сонирхуулъя. Утсан гахайн мах 9500 төгрөгийн үнэтэй байгаа бол түүхий гахайн мах ястай нь 6000, цул нь 7500 төгрөгийн үнэтэй.

Нөөцийн мах хайгаад олохгүй байгаа иргэд махны худалдагч, дэлгүүрийн эздийг хардаж эхэлжээ. Эхнэр, нөхөр хоёр мах хайгаад явж байхдаа “Дүүхээ” төвийн махны лангуунд зоорилсон үхрийн мах зарж байгааг нөөцийн махны үнийг нэмээд зарж байгаа юм болов уу гэж ярилцаж байхтай таарлаа. Тус дэлгүүрийн нярав үүнд “Манайх өөрсдөө мах нөөцөлдөг” гэж хариулав.

Б.СҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-26 180.235.175.217

Gar hatgamal chingiss khaanii khurug zarah buyu borluulj chadah huntei hamtran ajillana Bilguun_t88yahoocom oor holboo barina uu

Avatar

zochin 2010-05-26 202.179.20.133

Tegeed mahnii change hiigeed tengert tulsan ashig oloochee ta min ee Hudlaa l yariad baih yum Yadaj 3 sar mahnii gange hiigeed uzeech

Avatar

Зочин 2010-05-26 202.170.65.50

Ченжийн хэрэг юу байдийн Малын бирж байгуулах хэрэгтэй байна шдээ Олон шат дамжихаараа л үнэ нь тэнгэрт хадаад байдаг Төр нь иймхэн юм зохион байгуулж чадахгүй хэрэг алгаа

Avatar

Зочин 2010-05-26 202.180.218.13

ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө дангаар нь өгч болохгүй Д витамины дутагдалд орж рахит болсон бол 5 дуслаар єгнє витамин дараах тохиолдолд хэрэглэнэ – бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилтЖнь хєл майг болох хөлрөх шүд нь ургахгүй байх үс унах гм-ээс урьдчилан сэргийлэхэд – рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд 1шилийг 3-4 cap ууна 20000тєгрєг yтac99975275 рахит өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно wwwasuultnet

Avatar

Зочин 2010-05-26 202.72.246.84

20 гаруй сая малтай байхад ч ийм үнэтэй мах идэж байгаагүйМуу сайн ченжүүд мах төдийд өдийд хямдарна ч гэх шиг биднийг амаараа хөдөлгөж байх дуртай Одооо тахианы ченжүүд үнээ нэмэх гээд зохиомол хомсдол үүсгэж байна Хаалт боолт хийж сурцгааяа монголчуудаа бүсээ чангал тэр их үнэтэй махыг нь авалгүй бай тэгээд зунжингаа өндөр үнэ хэлээд ямар шуламдаа зарахыг нь харцгааяОдоо я гэсэн хүнсний зах дээр удаад харлсан махаа бага зэрэгээр буулгасан мөртлөө бас л хашрахгүй том үнэ хэлсэн хэвээрээ л байна Зүгээр мах худалдаж авахаа л байчих өөрсдийгөө битгий доромжлуулбитгий хүчирхийлүүл мах авахаа болиод эхэлбэл наад ченжүүд чинь өөрийн эрхэгүй буулгаад эхэлнэ Түүнээс биш болд ч гэнэ үү нэг хулгайч мах төдийд хямдарна гээд бид амыг нь дагад үнэтэй зовлого аваад явж байна гэж байхгүйХааж бооцгоё тэгж байж үнийн хүчирхийлэлээс өөрсдийгөө аврая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж