өмнө нь гаргаж байсан Киндл загварууд бүгд зөвхөн ном уншиж, ном сонсох
гэсэн онцлогтойгоор худалдаалагдаж байсан. Энэ нь ч бусдаас ялгарах
гол онцлог болж чадаж байсан. Өмнөх Киндл-үүд бүгд гэрэлтүүлэггүй
дэлгэц болон маш хөнгөн жинтэй байсан нь хэрэглэгчдийг татаж зах зээл
дээр өргөн хүрээг хамарч чадсан. Харин Kindle fire нь гэрэлтүүлэгтэй
дэлгэц, хүнд жинтэй загвар юм.
Хэрвээ та зөвхөн ном унших зорилгоор
өөрт байгаа өмнөх загвараа шинэчлэхийг хүсч байгаа бол энэ загвар таньд
тохирохгүй байж магад. Учир нь гэвэл Kindle fire нь эрлийз төхөөрөмж
юм. Ном унших бүрэн боломжтой хэдий ч удаан хугацаагаар ном уншихад
гэрэлтүүлэгчтэй дэлгэцийн технологийг ашигласан учраас тийм ч
тохиромжтой биш.
Харин бага цагаар ном унших хажуугаар нь интернетээр
аялах болон тоглоом тоглох зорилгоор худалдаж авч байгаа хэрэглэгчидэд
тун тохиромжтой. Учир нь гэвэл үнийн хувьд бусад төхөөрөмжтэй
харьцуулашгүй хямд үнэтэй боловч чанартай бүтээгдэхүүн юм. Kindle Fire
-ийг та аялалд авч явахын өмнө компьютертээ холбоод өөрийн хүссэн кино,
дуу, ном зэргээ хуулаад аваад гараарай. Таны төхөөрөмж 8GB багтаамжтай
бөгөөд 10 кино, 800 дуу, 3000 ном багтах хүчин чадалтай. Kindle Fire
-ийн сул тал бол багтаамжийг өргөтгөх боломжгүй.