Сэтгүүл зүй хөгжихөөс аргагүй зам дээр байна | News.MN

Сэтгүүл зүй хөгжихөөс аргагүй зам дээр байна

Хуучирсан мэдээ: 2010.05.26-нд нийтлэгдсэн

Сэтгүүл зүй хөгжихөөс аргагүй зам дээр байна

Cэтгүүлчид хөгжлийн төлөө нэг­дэхээр болжээ. Шинэ сэргэг бүхэн хүний анхаарлыг татдаг. Тэр дундаа “чөлөөт” то­дотголтой Монголын сэт­­гүүл зүйд нэгэн шинэ бай­гуул­лага шангаа та­таж, энэхүү байгуул­лагыг өчиг­дөрхөн сэтгүүлчийн ха­луун тогоонд чанагдаж явсан үзэг нэгт нөхөр маань санаачилсан нь эрхгүй анхаарлыг минь татлаа. Зөвхөн манай салбар ч биш Монголын нийгэмд шинээр гарч ирснээ зарлан тунхаглаж байгаа санал санаачилга бүхний ард “ямар нэг үнэр үнэртдэг” бол харин энэ байгууллага маань тэс өөр. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” бол сэтгүүлч бидний өдөр тутмын амьдралаас биежин гарч ирсэн ТББ юм.  Монголын өдөр тутмын сонины стандартыг тогтоосон “Өнөө­дөр” сонины орлогч эрхлэг­чээр арав гаруй жил ажилласан сэтгүүлч Лунтангийн Болормаа энэ­хүү байгууллагыг үүсгэн бай­гуул­жээ. “Хөгжлийн төлөө сэт­­гүүл зүй” ТББ-ын тэргүүн Л.Болормаатай уулзлаа.

-Ийм байгууллага байгуу­лах болсон шалтгаанаа тайлбар­лахгүй юу?

-Олон жил өдөр тутмын со­нинд ажиллаж, сонины нэг дугаа­раас нөгөө дугаарын хооронд амь­дарсаар арав гаруй жил болжээ. Өнгөрсөн жилээс энэ хэвшлээ өөрчилж, энэ салбартаа бие даан ажиллах болсноор хийж бай­сан ажлаа, орчин тойрноо, сэт­гүүлчдээ хөндлөнгөөс харах боломж олдсон гэх үү дээ. Өдөр тутмын сонины болон телевизийн сэтгүүлчид өмнөх ажилдаа нухлаг­дан, өөрсдийгөө хөгжүүлэх, бо­ловс­рох цаг завгүй гүйсээр нэг л мэдэхэд мэддэггүй ч юмгүй, мэддэг ч юмгүй хүмүүс болж үлддэг. Үнэндээ бүхий л улс орны сэтгүүлчид ийм “галзуу ритм”-тэй ажилладаг. Гагцхүү гадаадынхны ялгаа нь олон хүнтэй том редакц ажиллуулж, сэтгүүлчдээ мэргэшүүлж, толгойг нь цэнэглэх боломжтойд байгаа юм. Бид ийм байдлаар цаашид үргэлжлүүлээд яваад байж болно л доо. Гэвч сэтгүүл зүйн салбарт орж ирж байгаа шинэ үеийн сэтгүүлчдийг шинэ байдлаар тосон угтах нь бидний үүрэг гэж бодож байна. Шинэ үеийг зөв гаргаж ирэхгүйгээр ирээдүйн тухай яриад хэрэггүй юм. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” нэрээс маань байгууллагын маань зорилго тодорхой болов уу гэж бодож байна.

-“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” залуу сэтгүүлчдэд ихээхэн ээлтэй байх нь гэж ойлголоо. Үүнээс гадна манай салбарт засаж залруулмаар олон “но” байдаг гэж боддог. Эдгээр “но” таны санааг адилхан л зовоодог биз дээ?

-Монголын сэтгүүл зүй хөг­жихөөс өөр аргагүй зам дээр ирээд байна. Энэ салбарт үнэхээр олон “но” бий. Мэдээж сэтгүүлчдийн боловсролын асуудал эн тэргүүнд тавигдах учиртай. Үүнээс гадна зориуд санаа тавин хөгжүүлэхгүй бол болохгүй олон элемент байна. Өдөр тутмын сонины хуудаснаа сайхан өгүүлэмжтэй гэрэл зураг ховор байна, шог зураг, гар зураг огт үзэгдэхээ болилоо. Эдгээр элемент сонины өнгө төрхийг хичнээн чимдэг билээ. Онлайн сэтгүүл зүй гээд маш том орон зай. Сэтгүүлчдийн гадаад харилцаа гэж алга. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагуудтай тогтмол хамтын ажиллагаа үгүйлэгдэж байна. Дэлхийн даяараа аналог системээс тоон системд шилжиж байна. Үүнд бид бэлэн байна уу. Энэ шилжилтийг богино хугацаанд хийх шаардлагатай. Тиймээс ч бид эхний сургалтаа энэ чиглэлээр хийсэн байгаа. Сэтгүүлчдийн нийг­мийн асуудал байна. Энэ бүх үгүйлэгдэж буй зүйлсийг бий болгохын төлөө ажиллана.

-Монголын сэтгүүлчдийн www.journalism.mn сайт албан ёсоор өчигдөр нээгдлээ. Хэдий­гээр Монголын мэдээллийн том сайт www.news.mn-ийг ажил­луулаад гурав дахь жи­лийнхээ нүүрийг үзэж байгаа ч сэтгүүлч бидэнд зориулсан вэб сайт байдаггүйг огт ан­заар­даггүй байж?

-Тийм шүү. Сэтгүүлчид хүний төлөө явахаас өөрийн төлөө явж мэддэггүй хүмүүс гэж ярьдаг нь үнэн. ТББ-аа байгуулах гээд судалгаа шинжилгээ хийгээд үзсэн чинь сэтгүүлчдэд зориулсан сайт гэж байдаггүй юм байна. Энэ сайт маань “Сэтгүүлчдийн мэргэжлийн стандартыг өргөх, ажил үүргээ гүйцэтгэж яваа жирийн сурвалжлагчдыг дэмжин хөгжүүлэх зориготой”. www.journalism.mn сэтгүүлчдийн үзэл бодлоо солилцох, талбар байх болно гэж төсөөлж байна. Олон сэтгүүлч өөр өөрсдийн блогоо хөтлөн явуулдаг. Тэдгээр блогийг энэ сайт дээрээ татан нэгтгэх бодолтой байна. Мөн сэтгүүлчдийг санааг зовоож буй асуудал, хүсэл зориг, тэмүүллийг энэ сайтаараа дамжуулан гаргах бодолтой. Энэ чиглэлээр онлайн хэлэлцүүлэг байнга явуулах юм. Мөн сэтгүүлчдийн бүтээлийг үнэлэх замаар чанарыг сайжруулъя гэж бодож байна. Тиймээс “Үндэсний үйлдвэрлэл хөгжлийн түлхүүр” телевизийн нэвтрүүлгийн урал­даа­ныг зарлаад байна. Энэхүү урал­дааны тэргүүн бүтээлд 2000 ам.доллар, удаахь бүтээлд 1000 ам.долларын шагнал хүртээх юм.

-Таныг өдөр тутмын сонины­хон эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг гэдгээр нь илүү мэддэг. Тиймээс өдөр тутмын сониноос хөндийрөөд шинээр барьж авсан ажил тань энэ чиглэлд буюу “The Mongolian Mining Journal” байсан. “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” эдийн засгийн сэтгүүлчдийг бэлтгэхэд ихээхэн анхаарах байх гэж бодож байна?

-Тийм ээ. Эдийн засгийн сэдэв бол тийм амар биш. Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн сэтгүүл зүйн чиглэлээр олон сургалт зохиогдож байсан. Манай байгууллага энэ чиглэлд түлхүү ажиллана гэж төлөвлөж байна. Эхний сургалтаа өнгөрсөн баасан гаригт “Хөрөнгийн зах зээл” нэртэйгээр явууллаа. Онолын талын мэдлэгээс илүүтэй практик мэдлэг олгох чигийг барьж байна. Өнөө цагт бүх асуудлын үндэс эдийн засаг болоод байна. Үүнийг зөв, тодорхой, учир шалтгаантай тайлбарлах шаардлагатай.

-Эдийн засгийн чиглэлээр бичдэг сэтгүүлчдэд зориул­сан гадаадын донор байгуул­лагууд оролцсон том тө­сөл эхэлсэн гэж сонссон. Та­най байгууллага мөн тэд­ний жишгээр төслийн сан­хүүжилттэй юу?

-Тийм санхүүжилт байхгүй. Ер нь монголчууд чинь нэг шинэ юм хийхээр хэн ард нь байгаа бол, хэний мөнгө бол гэж харддаг болж. Бидний ард ямар ч эрх мэдэлтэн, хөрөнгөтөн байхгүй. Энэ бол цэвэр сэтгэлийн дуудлагаар хийж байгаа ажил. Мэдээж хөрөнгө санхүүгүйгээр ямар ч ажил явахгүй нь ойлгомжтой.

Шинэ байгууллагын тэргүүн, сэтгүүлч Л.Болормаа ийнхүү яри­­­­лаа. “Гэрээ засаад төрөө зас” гэ­дэг. Сэтгүүлчид бид ха­рин гэ­рээ зассан билүү. Гэрээ за­са­­хаар хэн нэгэн маань ийнхүү зо­­риг шулуудсанд талархахаас өөр аргагүй. Монголын сэт­гүүлч­дээс өөрийн гэсэн өнгө төр­хийг бү­тээж орон зайгаа олж авч чадсан “Даашинзтай сурвалж­лагууд”-ын эзэн Л.Болормаа маа­нь “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”-г толгойлох болжээ. Ам­жилт хүсье.

Д.НАРАНТУЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

unshigch 2010-05-26 182.160.50.163

Ta yagaad niitlelee bichihee bolichihov oo Tani oron zaig ediin zasagch DJargalsaihan guai hediine ezelchihsen yum bish uu

Avatar

Билгүүн 2010-05-26 202.131.230.114

Улс төр эдийн засгийн сэдвээр бичдэг сэтгүүлчид яаж холбогдож харилцах вэ Энэ сайтад нийтлэл материалаа тавьж болно гэлээ Яаж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж