Өсвөр, залуучуудын тивийн АШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Д.Ганбаатар, өсвөрийн тамирчин С.Билэгт, Б.Амарболд, Э.Энхтулга, Э.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Мөн тус тэмцээний үеэр Азийн туялзуур сэлэмний холбооны хурал болох бөгөөд Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцоно. Тус хурлаар 2015 оны уралдаан, тэмцээний хуваарийг батлах аж. Ази тивийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн (2015 оны) болон Азийн туялзуур сэлэмний холбооны хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийн төлөө манай улс АНЭУ-ын Дубай болон БНСУ-ын Сөүл хотуудтай өрсөлдөж буй юм.
Сонирхуулахад, Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн
жил лигийн тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. Мөн 2011 оны ДАШТ-ээс
Монголын туялзуур сэлэмний анхны ялалтыг тулаанч Э.Баярбат, Э.Орхон нар
авч байжээ. Өнгөрсөн жил насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах
тэмцээн болон өсвөрийн ДАШТ-нд оролцсон нь олон улс, тив, дэлхийн
хэмжээний тэмцээний өрсөлдөх тамирчидтай болоод байгааг харуулсан.
Туялзуур сэлэм нь 1896 онд улс түмний эв найрамдлыг бэлгэдсэн олимпийн
наадам анх удаагаа Грекийн Афин хотноо зохион байгуулагдахад албан ёсны
хөтөлбөрт багтсанаас хойш бүх олимпийн наадамд багтаад байна. Өдгөө
Азийн туялзуур сэлэмний тамирчид дэлхий болон олимпийн наадамд өндөр
амжилт гаргадаг бөгөөд Монголын тамирчид хүч түрэн орж ирж өрсөлдөөнийг
улам ширүүн, сонирхолтой болгож байгаа талаар Азийн туялзуур сэлэмний
холбооны ерөнхий санхүүч Клифф Вон өнгөрсөн онд манай улсад зочлохдоо
онцлон сайшааж байсан.