Тайландын салан тусгаарлах лалын зэвсэгт босогчид тус улсын өмнөд хэсгийн Паттани, Яла, Наратхиват, Сатун, Сонгкхла зэрэг мужуудыг тусгаар тогтнуулахыг эрмэлздэг бөгөөд эдгээр мужуудад нийт 1.8 сая лалын шашинтан амьдардаг юм байна. Тайландын албаныхан өнгөрсөн арван жилийн хугацаанд эдгээр мужуудад энх тайван тогтоож, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд 150 мянга гаруй цэргийн хүчийг тархаан байршуулжээ. Гэсэн хэдий ч Тайландад өнгөрсөн хугацаанд лалын босогчдын халдлага дайралтын улмаас 5000 гаруй хүн амь үрэгдээд байгаа аж. Тайландын албаныхны зүгээс лалын зэвсэгт босогчидтой инхүү хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон босогчид цэргийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр зэвсэглэн, халдлага үйлдэх болсонтой холбоотой хэмээн ажиглагчид дүгнэжээ. Гэхдээ ажилагчдын зүгээс сөргөлдөгч талуудын энэхүү яриа, хэлцэл тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт найдахгүй буйгаа мэдэгдсэн байна.