Төвбанк 43.15 сая ам.доллар худалдав

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Төвбанк 43.15 сая ам.доллар худалдав

Монголбанк өнөөдөр /хоёрдугаар сарын 28/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 86.3 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 43.15 сая ам.долларыг 1401.52 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Харин юанийн дуудлага худалдаагаар 88 сая юань худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк саналуудыг үндэслэн 224.50 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж