
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралдаан хоёр өдөр дараалан хуралдаж сая дуусчээ. Гэвч Засгийн газар болон Рио Тинтогийнхон ямар шийдэлд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хувь нийлүүлэгчдийн хуралтай залгуулан Оюутолгой ХХК-ийн ТУЗ хуралдаж байгаа ажээ. ТУЗ нь хаана хуралдаж байгаа болон эл хурлаар чухам ямар асуудал хэлэлцэж буйг нууцалж байна. "Оюутолгой" ХХК-ийн хэвлэлийн албаныхан ч ямар нэгэн хариу өгсөнгүй.
Д.ЦЭЦ