“Шинэ үе” продакшины захирал, жүжигчин Бооёо өчигдөр “Улаанбаатар” ресторанд Гавьяат цолны найраа нижгэр хийсэн юм. Тэрээр энэ өдрийн гоёлоо их л нухацтай бодож сонгосон бололтой. Учир нь ургаж буй нарыг билэгдсэн улбар шар өнгөөр найрын гоёлоо бүрдүүлжээ. Тэрээр “Хүннү” загварын монгол үндэсний дээлийг эрдэнийн гоёлтой мөнгөн суурьтай улбар шар малгайн хамт хослуулан өмссөн байлаа.
А.БҮЖИН