Хөл хүнд Ферги загварын шоунд зочлов

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Хөл хүнд Ферги загварын шоунд зочлов

Өнгөрөгч долоо хоногт хөл хүнд болсноо зарлаж байсан дуучин Ферги өчигдөр Парисын загварын долоо хоногт зочилж, Английн нэрт загвар зохион бүтээгч Гарет Фагийн 2013-2014 оны намар/өвлийн коллекцуудыг сонирхсон байна. Дэлхийн нэртэй загварын шоунд ирэхдээ тэрээр этгээд тод өнгийн өмд, гоёмсог хүрмээр гоёж ковбой стилтэр хувцасласан байсан нь фэнүүдийнх нь анхаарлыг татжээ.

Ферги сүүлийн үед кино од нөхөр Жош Дюамэлийн хамт Европоор амрах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд даваа гаригийн өглөө Парист ирсэн аж. Ферги, Жош нар өнгөрсөн долоо хоногт Миланд болсон “Armani”-ийн  загварын шоунд мөн хүрэлцэн ирсэн байжээ.

Дэлхийн урлагийн дур булаам хосууд 2009 онд Малибуд хуримаа хийж хамтдаа амьдарч буй дөрөв дэхь жилдээ анхныхаа хүүхдийг хүлээж байгаа нь энэ юм.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж