Олимпийн аваргыг эхлэн гүйгчтэй эндүүрчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргыг эхлэн гүйгчтэй эндүүрчээ

Америкийн WDSU телевизийн сэтгүүлч Латоня Нортон Нью-Орлеанд болсон хагас марафоны зайд түрүүлсэн олимпийн хошой аварга Мохаммед Фарахаас шууд дэлгэцээр ярилцлага авчээ. Ярилцлагынхаа явцад сэтгүүлч бүсгүй Фарахыг эхлэн гүйгчтэй андуурч “Та ер нь урд нь гүйж байсан уу?” хэмээн асуусан байна. Гайхсан олимпийн аварга асуултаа дахиж тавихыг хүсэхэд “Та урд нь гүйж байсан уу. Эсвэл таны анхны гүйлт үү?” хэмээн лавлан асуужээ.

Олимпийн хошой аварга Фарах энэхүү асуултыг сонсоод сэтгүүлчийг болон өөрийнхөө нэр хүндийг унагалгүй гүйж байснаа дурьдаж,  гэхдээ үнэхээр Нью-Орлеанд анх удаагаа гүйж буйгаа  хэлсэн байна.

Фарах Лондоны олимпийн наадмын 5000, 10000 метрийн зайд түрүүлж, олимпийн хошой аварга болсон юм.




Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж