Улсын заан Д.Баасандорж түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Улсын заан Д.Баасандорж түрүүлжээ

Төв аймгийн Зуунмод хотод Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан хоёрдугаар сарын 26-нд боллоо. Барилдаанд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Ж.Отгонбаяр, Н.Батзаяа, Б.Батмөнх нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 32 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат “Хилчин” спорт хороо, Булганхангайн хүчтэн дэвжээний бөх улсын заан Д.Баасандорж түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат “Хилчин” спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх улсын начин Б.Батмөнх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Б.Хашбат нар шалгарч үлдэв.

Эх сурвалж: http://undesniibukh.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж