Онигоо ярьдаг асрагч робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Онигоо ярьдаг асрагч робот бүтээжээ

Salford-ын их сургуулийн хэсэг эрдэмтэд өндөр настай иргэдийг асрах роботыг зохион бүтээсэн байна.

"Carebot" P37 S65 нэртэй уг робот нь эмчилгээ асаргаа хийх, дасгал хөдөлгөөн хийхэд нь туслах, зарим асуултанд хариулах чадвартайгаас гадна онигоо ярьж өгөх гэнэ.

Мөн сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан сэтгэлзүйн эмчилгээ хийж, ярилцах чадвартай гэдгээрээ онцлог аж.

Уг роботын хөгжүүлэлтэн дээр ажилласан Antonio Espingardeiro “Бидний бүтээсэн энэхүү робот асрагчийн тусламжтайгаар өндөр настай эцэг эх, эмээ өвөөгөө гэртээ байлгаж асрах боломж бүрдэх юм.

Асрах хүн олдохгүй байх асуудлаас болоод өндөр настай ойр дотныхоо хүмүүсийг асрамжийн газарт өгөх нь ихэссэн. Бид үүнийг шийдэх шийдлийг олсон гэж бодож байна” гэжээ.

Роботын царай төрх, гадаад үзэмжийг тухайн өвчтөнд зориулж өөр өөрөөр хийх боломжтой аж.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж