Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжлоо

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжлоо

Уул уурхайн яам, Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах “SIFS” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

2012 оны байдлаар нийт 11 хэрэгжүүлэгч компанид 3.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжснээр сүүлийн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц хоёр дахин, тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгджээ. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нэмэгдсэнээр үнийн огцом өсөлтийн эрсдэл буурах эерэг үзэгдэл ажиглагдаж байгаа гэнэ. Засгийн газрын 134-р тогтоолын үр дүнд шатахууны боомт дахь үнийн хэлбэлзлийг дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд бус харин бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжээд буй. Улмаар ОХУ-аас авч буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ дотоодын жижиглэнгийн үнийн литр тутамд 325 төгрөгөөр өсөх нөлөөлтэй байсныг зогсоож чадсан. Дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш шатахууны жижиглэнгийн үнэ 100 төгрөгөөр өсчээ. Энэ оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 49 хоног, Аи-92 автобензин 54 хоног, Дизелийн түлш 31 хоногийн нөөцтэй байгаа гэнэ.

Э.ГАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж