Эхнэр нь хөөрхөн биш гээд зарга үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Эхнэр нь хөөрхөн биш гээд зарга үүсгэжээ

Жянь Фенг гэгч хятад залуу ер бусын үзэсгэлэнтэй бүсгүйтэй учирч, гэрлэжээ. Удалгүй хосууд эцэг, эх болсон ч охин нь аав, ээжийнхээ хэнтэй нь ч адилгүй, царай муутай хүүхэд байж. Ингээд тэр эхнэрээсээ хүүхдийн эцэг хэн болох тухай шалж эхэлсэн байна. Гэтэл эхнэр нь Өмнөд Солонгост очиж, гоо сайхны цогц мэс засал хийлгэсэн бөгөөд үүнд бараг 100 мянган ам.доллар зарцуулсан тухай үнэнээ өчжээ.

Фенг маш их уурлаж, гэрлэлтээ цуцлуулсан төдийгүй заль мэх хэрэглэж, манай гэр бүлд орж ирсэн гэх үндэслэлээр шүүхэд зарга мэдүүлсэн байна. Шүүх ч гомдол гаргагчийн талд шийдвэр гаргаж, экс-эхнэрээс нь 120 мянган ам.доллар гаргуулахаар болсон гэнэ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж