Ашигт малтмалын орлогоос 40.5 тэрбумыг төвлөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын орлогоос 40.5 тэрбумыг төвлөрүүлжээ

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого сүүлийн хоёр жилд тогтвортой байна хэмээн Уул уурхайн яамны мэргэжилтнүүд үзэж байна. 2009 онд 35.9 тэрбум байсан бол өнгөрсөн жилд 40.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого сүүлийн хоёр жилд тогтвортой байна хэмээн Уул уурхайн яамнаас дүгнэж байгаа юм. 2009 оны 12 дугаар сарын 31-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3659, нийт нутгийн 24.9 хувийг хамарч байсан бол 2012 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2303 болжээ.

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж