
Амбан Захирагч Ж.Матепараи 2011 онд Монголын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид Шинэ Зеланд улсад айлчилсан нь хоёр орны хөдөө аж ахуйн салбарын харилцааг эхлүүлэхэд түлхэц болсныг тэмдэглэсэн байна. Түүнчлэн тус улсын Засгийн газраас манай улсын төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтанд хамруулж буй хөтөлбөр үр дүнтэй байгааг онцолжээ. Мөн Элчин сайд Р.Болд хоёр талын харилцааны асуудлаар Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Орлогч нарийн бичгийн дарга хатагтай А.Смит, Шинэ Зеландын Олон улсын Харилцааны Хүрээлэнгийн захирал П. Кеннеди болон албаны бусад хүмүүстэй уулзан санал солилцлоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.