
Хил хамгаалан ерөнхий газрын хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Х.Дамдинсүрэн, тус хэлтсийн улсын хил хамгаалалтын шуурхай удирдлагын төвийн дарга, хошууч Ж.Жамсрандорж, албаны бэлэн байдал, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ш.Чулуунбат, хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батхүү нарын бүрэлдэхүүнтэй хэсэг хилчид Израйльд ажиллахаар болжээ. Тэд ирэх гуравдугаар сарын 2-9-ний өдрүүдэд Израйль улсын Батлан хамгаалах яам, хилийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцох ажээ.
Д.ЦЭЦ