Марк Энтони шинэ найз бүсгүйтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Марк Энтони шинэ найз бүсгүйтэй болжээ

Америкийн дуу хөгжмийн ертөнцийн оддын нэг Марк Энтони өмнөх найз бүсгүй загвар өмсөгч Шэнон Ди Лимагаас харилцаагаа тасалснаас хойш дөнгөж сарын дараа ээлжит хайрын романсаа эхлүүлжээ. Өдгөө 44 настай латин дуучин сүүлийн үед 21 настай өв залгамжлагч Клой Грин гэгч дизайнер бүсгүйтэй болзох болсон гэнэ. Хосууд өнгөрөгч мягмар гаригт Энтонигийн Макс, Эмми ихрүүдийн хамт Диснейлэндээр зугаалж, олны анхаарлыг татжээ.

Түүнчлэн энэ үеэр нэрт дуучны отгон амраг ихрүүдтэй нь аль хэдийнж танилцаж, дотносч амжсан бололтой тэднийг тэвэрч хамтдаа тоглож байгаа нь гэрэл зурагчдын анхааралд өртсөн байна. “Elliott” брэндийн цамц, “Викториа Бэкхам” нарны шилээр гангарсан Энтонигийн шинэ найз бүсгүйн талаар одоогоор баяны өв залгамжлагч гэдгээс өөр тодорхой мэдээлэл байхгүй байгаа гэнэ.

Энтони 2011 онд нэрт дуучин, хуучин эхнэр Женнифер Лопезоос салснаас хойш одоог хүртэл хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдоод байгаа билээ. Тэрээр өнгөрөгч нэгдүгээр сард загвар өмсөгч экс найз бүсгүй Шэнноноос харилцаагаа бүр мөсөн тасалсан юм байна.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж